Өрөмдлөгийн өдөр тутмын ажлын нэг хэсэг болох өрөм болон бусад төхөөрөмжийн тасралтгүй ажиллагаа ба бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс ажлаа зохион байгуулах ёстой. Жолооч/ Оператор нь компанийн аюулгүй ажиллагааны дүрэм журмийг юуны түрүүнд мөрдлөг болгон ажиллана.
Шаардлагатай тохиолдолд сэрээт ачигч/өргөгч мөн ковш аюулгүй ажилуулах. Үүнд зориулалтын хүнд механизмыг жолоодон ажиллуулж контейнер, техник, тоног төхөөрөмж, ачаа барааг өргөх, ачих, буулгах, өрөмдлөгийн сампыг ухах, өрмийн талбайг бэлдэх, өрөмдлөгийн ажил дууссаны дараах талбайг цэвэрлэх, нөхөн сэргээх, өрөм нүүхэд туслах, тээвэрлэж зөөх үйл ажиллагаанд оролцох, гүйцэтгэх.
Жолооч/Оператор нь ажил үүрэгтээ байнга хариуцлагатай хандаж, компанийн дотоод журам ба ёс зүйн журмыг хатуу сахин ажиллана. Өөрийн гадаад хэлний мэдлэгийг байнга дээшлүүлэх үүрэгтэй. Шаардлагатай тохиолдолд өрөм болон засварын цехийн ажилд туслах үүрэг гүйцэтгэх.
Дээрх албан тушаалд сонгон шалгаруулалтын журмаар авах бөгөөд зөвхөн шаардлага хангасан ажил горилогчтой холбогдож, дараагийн шатанд урина.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.