Мерчендайзинг менежер -(Номин Фейшн ХХК)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бараа бүтээгдэхүүний үзэмж, байрлал, зохион байгуулалтыг хариуцна
- Бараа бүтээгдэхүүний нөөц, хангамжийг хянаж, зохион байгуулна
- Дотоод болон гадаад зах зээлийн чиг хандлагыг судалж, тайлагнана
- Зах зээлийн өрсөлдөгчдийн үйл ажиллагааг ажиглаж, дүн шинжилгээ хийж, санал боловсруулна
- Бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд маркетингийн кампанит ажилд оролцоно
- Бараа бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах зорилгоор нийлүүлэлттэй хамтран ажиллана
- Харилцагчид болон хамт олонтой ажиллаж, үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарна
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнес, маркетингийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй
- Мерчендайзинг, худалдаа, борлуулалтын салбарт 2-3 жилийн туршлагатай
- Бараа бүтээгдэхүүний танилцуулга, маркетингийн стратеги боловсруулах ур чадвартай
- Харилцааны болон багаар ажиллах чадвартай
- Бүтээгдэхүүний мэдлэгтэй, зах зээлийн чиг хандлагыг ойлгож байх
- Багаар болон бие даан ажиллах чадвартай
- Мэргэжлийн бичиг баримт, тайланг боловсруулах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Танд өгөх НОМИН-ийн нэмэлт урамшууллууд:
- Ажлын уян хатан цаг
- Сар бүрийн хоол, унааны нэмэгдэл
- Улирал бүр нэмэлт урамшуулал
- Ажилтны гэнэтийн ослын даатгал
- Ажилтанд зориулсан хуримтлалын сан
- Ажилтанд зориулсан сургалт хөгжлийн бодлого гэх мэт ажилтанд зориулсан хөнгөлөлт урамшууллын бодлогоор ханган ажиллах болно.
Бид зөвхөн ажлын байрны тавигдах шаардлагад нийцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.