МЭДЭЭ ТАЙЛАНГИЙН АЖИЛТАН /Түгээлт/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Түгээлтийн менежерийн ачилт хийсэн захиалгыг зарлага, түгээлтийн баримтуудыг цаг хугацаанд нь үнэн зөв мэдээлэлтэйгээр хэвлэх
- Борлуулалтын программ дах мэдээллийн (Худалдааны төлөөлөгч,түгээгч, жолоочийн нэр овог, утасны дугаар, Бүтээгдэхүүний үнэ, урамшууллын тохиргоо гэх мэт...) үнэн зөв байдалд анхааран ажиллах
- Өдөр бүр Түгээлтийн гүйцэтгэлийн тайланг бэлдэж Түгээгч болон жолооч нарт танилцуулах
- Харилцагчийн санал хүсэлт, гомдлыг тухай бүрт нь хүлээж авах холбогдох ажилтануудад мэдээллээр хангах
- Өдөр бүр Түгээгч нарын ачилтын мэдээг Борлуулалтын удирдлага руу явуулах
- Түгээлт, борлуулалтын албаны бүрдүүлсэн бичиг баримтын дагуу буцаалтыг программаас хасах, мэдээнд оруулан бүртгэх, харилцагчаас авах буцаалтыг хуваарилах
- Түгээлтийн менежер ачилт хийсний дараа Мерчиндайзеруудад Сүлжээ дэлгүүрийн захиалгын мэдээг явуулах
- Түгээлтийн албаны ажилчидын цаг бүртгэлийн нэгтгэл мэдээг эцэслэж гаргах
- Сар бүр борлуулалт, буцаалтын мэдээг эцэслэж санхүүтэй борлуулалтын мэдээг тулгах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Эдийн засаг, санхүү менежмент, математик, статистик, бизнесийн удирдлага чиглэлээр бакалаврын болон түүнээс дээш боловсролын дипломтой байх.
- Асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээний өндөр ур чадвартай.
- Хурд шаардсан, ачаалалтай орчинд ажиллах чадвартай
- Эерэг хандлагатай, сорилт, бэрхшээлтэй тулж, даван туулах хүсэл зоригтой
- Компьютерийн хэрэглээний программ болон интернет орчинд ажиллах чадвартай
- Удирдан зохион байгуулах чадвартай
- Шинэ төгсөгч байж болно
Нэмэлт мэдээлэл
Бид танд дараах давуу талуудыг санал болгож байна Үүнд:
- Уян хатан цагийн хуваарь /08:00-17:00, 09:00-18:00/
- Жил бүрийн Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо
- Өдрийн 1, 2-р хоол
- Утасны хөнгөлөлт
- Спорт заал
- Бүх төрлийн тэтгэмж (гэрлэлт, шинэ хүүхэд, бусад хүндэтгэх шалтгаан...)
- Компанийн ажилтнууд руу чиглэсэн бүх төрлийн идэвхжүүлэлтийн арга хэмжээ
Хөгжиж буй компанийн үнэ цэнтэй ажилтан байж өндрөөр үнэлэгдэх боломжуудыг тус тус олгож байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.