Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн ISO45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны хүрээнд ээлжийн хугацаанд “Цэций” салхин цахилгаан станцын (цаашид “станц” гэх) нийт ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулах ажилд дэмжлэг үзүүлэх
- Станцын өдөр тутмын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (цаашид “ХАБЭА” гэх) дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих
- ХАБЭА-г хангуулах зохион байгуулалтын арга хэмжээг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх
- Аюулгүй ажиллагааны сургалт зааварчилгаа зохион байгуулах
- Гэрээт байгууллагад ХАБЭА-н хяналт тавих
Ажлын байранд тавигдах шаардлага
- Цахилгааны инженер болон ХАБЭА мэргэшсэн үнэмлэхтэй байх
- Аюул эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, арилгах, бууруулах чадамжтай байх
- Бусдад ХАБЭА-н хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд нийцүүлэн шаардлага тавих чадвартай байх
- Хөдөө орон нутагт 14 хоногийн ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх
- Цахилгаан байгууламжийн онол, практикийн мэдлэгтэй эсвэл ХАБЭА-н чиглэлээр ажлын туршлагатай бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
Ажиллах байршил:
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Цэций” салхин цахилгаан станц
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.