Төслийн удирдлагын хэлтэст:
- Компанид шинээр эхлэж байгаа болон хэрэгжиж буй төслүүдийн үе шатуудад чиг үүргийн дагуу дэмжлэг үзүүлэх, хяналт тавиж ажиллана.
- Компанид хэрэгжиж буй ажил, үйлчилгээнд арга зүйгээр хангаж ажиллах.
- Хэрэгжиж буй төслүүдэд явцын хяналт тавих, төслийн удирдагч төслийн багийханд төсөл хэрэгжүүлэх явцад төслийн удирдлагын стандартыг хангаж буй эсэхийг хянах, хангуулж ажиллах
- Төслийн удирдлагын хамгийн сүүлийн үеийн олон улсад нэвтэрч буй стандарт, програм хангамж, техник технологийг судалж боломжтойг нь компанид, хэлтсийн үйл ажиллагаанд нэвтрүүлж ашиглах, үр дүнг гаргаж ажиллах.
- Компанийн үйл ажиллагаа сайжруулах шинэ техник технологийн судалгааг хийж байнгын хөгжүүлэлт хийж ажиллана.
Хавсран хийгдэх:
Хөдөлмөрийн эрүүл мэнд, Аюулгүй байдлын хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын нийт ажилтнуудыг хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагаар хангах, осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангаж ажиллах;
Мэргэжил туршлагын шаардлага:
- Их, Дээд сургуулийн Баклавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
- Төслийн удирдлагын ойлголттой, сургалтад хамрагдаж байсан, ажиллаж байсан
- Төслийн багт ажиллаж байсан
- Ажлын гүйцэтгэлийг хангуулах, хяналт тавиж ажиллаж байсан туршлагатай байх
- Баг удирдаж ажиллаж гүйцэтгэл, үр дүнг амжилттай гаргаж байсан туршлагатай байх
- Баримт бичиг боловсруулах чадвартай байх
- Multitasking ажилд үр дүнтэй ажиллах чадвартай байх
- Төслийн санхүүгийн мэдлэгтэй байх
- Төслийн удирдлагын сургалтад суусан, ойлголттой, ажиллаж байсан.
- Төслийн үндсэн багт инженерээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Үйлдвэрлэл, инженерчлэлийн талаарх ойлголттой.
Зан чанарын онцлог:
- Хурдан шаламгай
- Харилцааны өндөр соёлтой
- Эргэх холбоо сайтай
- Асуудал шийдвэрлэх чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Суралцах чадвар өндөр
- Баг удирдан ажиллах чадвартай
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.