Ерөнхий менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Харилцагчтай харилцан ашигтай хамтран ажиллах стратеги боловсруулах байнгын холбоотой ажиллах замаар харилцагчийн бодит өсөлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах, тогтвортой, найдвартай харилцагчийг бий болгох;
- Зорилтот харилцагч, тэдгээрийн зан төлөвийг тодорхойлж хэрэгцээнд нийцүүлэн ажиллах Компанийн санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээний шинж чанар, үр ашиг болон харилцагч, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагын хоорондын нийцэх төлөвлөгөө гаргах хэрэгжүүлэхэд хяналт тавих;
- Харилцагчдад хандсан маркетингийн татах стратегийг тодорхойлон хэрэгжүүлэх замаар зах зээлд эзлэх хувь эзлэмжийг нэмэгдүүлэх;
- Брэндийн амлалт, үнэ цэн, бэлтгэн нийлүүлэлтийн стратегийг уялдуулан компанийн үр ашгийг харгалзан үзэж, зах зээлд санал болгох үнийг бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх;
- Борлуулалт, маркетингийн удирдлагыг хэрэгжүүлэх хүрээнд дотоод үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулах, шийдвэр гаргаж үр дүнг хариуцан ажиллах боломжийг алба нэгжийн түвшинд удирдлагын хяналтыг алдагдуулалгүйгээр олгох;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, Маркетингийн менежмент, Худалдааны менежментээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Худалдаа борлуулалтын салбарт борлуулалтын менежерээр болон түүнээс дээш албан тушаалд 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
- Анализ хийж шийдвэр гаргах чадвартай;
- Маркетинг, зах зээлийн мэдрэмж мэдлэгтэй;
- Уян хатан, хариуцлагатай, өөрийгөө бусдад зөвөөр ойлгуулж үр дүн гаргахад чиглэсэн харьцаа хандлагатай;
- Шууд удирдлагаар 10-с дээш хүнтэй багийг удирдаж байсан туршлагатай;
Нэмэлт мэдээлэл
- Мэргэжлийн болон үндсэн ур чадварын сургалтуудад хамрагдах;
- Таван Богд Группийн 5-6 төрлийн сонирхлын клубүүдэд хамрагдах;
- Урамшуулалт цалин; Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх;
- Хоол, унааны хөнгөлөлт; Эрүүл мэндийн сайн дурын даатгалын 50 хувийн хөнгөлөлт;
- 2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинНэгжийн дарга
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.