Дорноговь салбарын Мандах ТТ Бүтээгдэхүүн ҮЗ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомж, Монгол банкны холбогдох журам, дүрэм, заавар, эрх зүйн баримт бичиг, ХААН Банкны Мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргийн эсрэг баримтлах бодлого, түүнд нийцүүлэн гаргасан Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх журмыг чанд мөрдөн ажиллах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй;
- ХААН Банкны бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээний тухай мэдлэгээ байнга сайжруулж, харилцагчид мэдээллийг аль болох энгийн ойлгомжтой байдлаар өгөх, цахим Банкны хэрэглээг харилцагч бүрд сурталчлан таниулах;
- Харилцагч бүртэй эрх тэгш, зөв боловсон, албан харилцааг баримтлан харилцах, харилцагчийн хүсэлтийг анхааралтай сонсож, шуурхай үйлчилгээ үзүүлэх, өөрөө шийдвэрлэх боломжгүй бол удирдах ажилтанд мэдэгдэх, шийдвэрлүүлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
Үндсэн шаардлага
- ----Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- ----Бичиг баримт боловсруулах чадвартай.
- ----Компьютерийн хэрэглээний программ дээр чөлөөтэй ажилладаг байх.
- ----Монгол Улсын хууль, эрх зүйн мэдлэгтэй.
Нэмэлт шаардлага
- ----Борлуулалтын арга техник эзэмшсэн, танилцуулах, илтгэх, сургалт хийх ур чадвартай;
Зан төлвийн шаардлага
- ----Ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай.
- ----Ажлын ачаалал даах, түргэн шуурхай ажиллах чадвартай.
- ----Ажлын цагийг зөв төлөвлөх, хувийн зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй..
- ----Бие даасан бусдаас хараат бус шийдвэр гаргах чадвартай.
- ----Харилцааны ур чадвар, эерэг хандлагатай, өндөр ёс зүйтэй.
- ----Өөриймсөг сэтгэлтэй, үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг.
Нэмэлт мэдээлэл
Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч Та яг одоо өөрийн CV болон анкетаа бөглөн ирүүлээрэй.
Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2025.04.23-ны өдрийг дуустал;
Ирүүлэх материал: ХААН Банкны веб хуудсаар болон зангиа хуудсаар ;өөрийн анкетаа бөглөх ба имэйл хаягаар өөрийн CV болон Cover letter-ийг илгээгээрэй.
Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 96321213 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул та гар утсаа нээлттэй байлгана уу.
Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 96321213 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.
ХААН Банкны Дорноговь салбар
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинАхлах мэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.