Экскаваторын оператор
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Уулын ажлыг өгсөн зааварчилгааны дагуу Экскаваторыг ашиглан цаг тухайд нь түргэн шуурхай, аюулгүй хийж гүйцэтгэх.
- Экскаваторыг уулын ажилд тогтмол бэлэн байлгах, төлөвлөгөөт засвар үйлчилгээг тухай бүр хийлгэх, шатах тослох материал болон сэлбэг материалыг хэмнэх.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбогдох бүхий л хууль, дүрэм, журам, стандартуудыг дагаж мөрдөх, өөрийн бүхий л үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, галын аюулгүй байдлыг ханган ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Жолооны “М” ангилалын үнэмлэхтэй.
- Мэргэшүүлэх сургалтууд хамрагдсан, экскаватор ажиллуулах эрхтэй, хүчин төгөлдөр сертификат авсан байх
- Экскаваторын оператороор нүүрсний ил уурхайд 2-оос дээш жил нүүрс ялгаж ажилласан туршлагатай байх
- Аюулгүй ажиллагааны дүрмийг биелүүлэх чадвартай байх
- Багаар ажиллах, харилцааны чадвартай байх
- Ажлын ачаалал даах, стрессийн нөхцөлд ажиллах чадвартай байх
- Техникийн мэдлэгтэй байх
- Зохион байгуулалттай, цагийн менежменттэй байх
- Бие даан ажиллах чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
Өмнөговь аймгийн Цогцэций сумын нутагт байрлах ЭТТ ХК-ийн Цанхийн Баруун уурхайд 14/14 ээлжээр ажиллах
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.