Ашиглалтын менежер /Ресорт/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Ресортын барилгын ашиглалт хариуцаж, норм, дүрэм, стандарт техникийн нөхцлийн шаардлагыг бүрэн хангаж буй эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллах,
- Ресортын ИТА -ын өдөр тутмын ажлын ажил үүргийн уялдаа холбоог хангаж, хуваарилах, удирдан зохион байгуулж ажиллах,
- Ресортын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор холбогдох байгууллагатай гэрээтэй ажиллаж үзлэг шалгалтыг тогтмол хийж, аливаа эрсдэл, доголдлоос урьдчилан сэргийлж ажиллах, бусад алба нэгж удирдах албан тушаалтантай хамтран ажиллах
- Барилгын урсгал засвар үйлчилгээг тогтмол хийж, цэвэрлэх байгууламж, сантехник, цахилгааны талаар өргөн мэдлэгтэй байж төсөв, тооцоолол гаргах
- Удирдлагын өгсөн үүрэг даалгавар биелүүлж, мэдээллээр хангаж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилга, ЦБУ, ХАС, цахилгааны чиглэлээр их дээд сургууль төгссөн байх,
- Оффисын хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажилладаг байх
- Барилга, сантехник, цахилгааны зураг уншиж чадах чадвартай байх
- Хянах, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах чадвартай байх
- Барилгын засвар үйлчилгээний тооцоо хийж төсөв гаргах чадвартай байх
- Нягт нямбай зохион байгуулалт сайтай байх
- Хариуцлагатай, бүтээлч, шуурхай байх
Нэмэлт мэдээлэл
УБ-аас 49 км байрлах ресортын байранд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах ажлын горимоор ажиллах.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Налайх дүүрэг
СалбарАялал жуулчлал, зочид буудал
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.