Хүний нөөцийн менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн богино, дунд, урт хугацааны зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Хүний нөөцийн бодлого, стратеги, төлөвлөгөө, бодлого дүрэм журмуудыг боловсруулах;
- Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний оновчтой систем боловсруулан хэрэгжүүлэх, хяналт тавих;
- Хүний нөөцийн холбогдох үйл ажиллагааг хууль, дүрэм журамд нийцүүлэн оновчтой бөгөөд үр дүнтэй зохион байгуулах;
- Хүний нөөцийн сонгон шалгаруулалт, хөдөлмөрийн харилцааны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
- Судалгаа, шинжилгээ хийх, үр дүнд дүгнэлт гаргах, холбогдох арга хэмжээг авах;
- Хүний нөөцийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, байнгын сайжруулалтыг хангахтай холбогдох санал санаачилгыг гарган ажиллах;
- Хүний нөөцийн орчин үеийн шинэ хандлагуудыг судалж, байгууллагын соёлтой уялдуулан үйл ажиллагаанд нэвтрүүлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний нөөцийн менежмент, Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- 2-с дээш жил хүний нөөцийн менежментийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай;
- Багийг удирдан зохион байгуулах,чиглүүлэг, заавар зөвлөгөө өгч ажиллах чадвартай;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
- Шийдвэр гаргах, дүгнэлт хийх ур чадвартай;
- Багаар хамтран ажиллах болон харилцааны ур чадвартай;
- Аливаад суралцах, хөгжих хүсэл эрмэлзэлтэй байх;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарЗахиргаа, Хүний нөөц
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.