ТӨЛӨВЛӨЛТИЙН АХЛАХ МЕНЕЖЕР / ШИНЭ ТӨСӨЛ /
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Төслийн үе шатны төлөвлөлтийг оролцогч талуудтай хамтран боловсруулах
- Төслийн ажлыг төлөвлөгөөт хугацааны дагуу чанартай хийхэд тулгарч буй асуудлуудыг тодорхойлох, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх
- Төслийн суурь хуваарийн боловсруулалт, шинэчлэлт, хаалтын хэрэгжилтийг хянах, төслийн багт дэмжлэг үзүүүлэх
- Төслийн ажлыг цаг хугацаа алдалгүй хийлгэх, хяналт тавих, журамлах, баримтжуулах
- Сар болон хагас сар тутмын төслийн ажлын гүйцэтгэлийг бодитой гаргах, хугацааны шинжилгээ хийх
- Төслийн хэрэгжүүлэлтийн үе шатны бүртгэлүүдийн хэрэгжилтийг хангуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилгын менежмент болон барилгын инженер чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Төслийн менежментийн ахисан түвшний мэдлэгтэй
- P6 программ дээр ажиллах чадвартай
- Томоохон төсөлд төлөвлөлт/хяналтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
- Мэргэжлээрээ 5-с дээш жил ажилласан туршлагатай
- Төлөвлөх, тайлагнах, зохион байгуулах ур чадвартай
Нэмэлт мэдээлэл
ТЭСО Пропертис Группийг сонгох шалтгаан:
Ажлын үр дүнг үнэлж чаддаг, ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн, албан тушаалын онцлогт тохирсон “УЯН ХАТАН ЦАГ”- ийн системтэй.
Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглсэн “ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН”-ийн системийг нэвтрүүлсэн.
Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг “ЗӨВ САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ”-ууд үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг.
• Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг кайзен саналын систем, чанарын дугуйлан зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилладаг
• Хүн төвт төлөвлөлтийг эрхэмлэгч барилгын томоохон хөгжүүлэгч, захиалагч КОМПАНИ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ УРЬЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.