Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ЭФ ВИ ЭС ПИ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ХАБЭА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

4,000,000-4,500,000 ₮ | Тохиролцоно
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Компанийн ХАБЭАБО-ны бодлого, стратеги, тогтолцоог боловсруулж хэрэгжүүлэх, сайжруулах;
  • Уурхайн ХАБЭА-ийн алба, ажлын хэсгийг удирдлагаар хангах, уурхайн бүх нэгжийн аюулгүй ажиллагаа болон байгаль орчны гүйцэтгэлд хяналт тавих;

  • Эрсдэлийн үнэлгээ, хяналтыг тогтмол хийх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх;

  • Компанийн үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрлүүдийг хүчин төгөлдөр байлгах, холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилтийг хангах;

  • Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын стандартад нийцсэн ХАБЭА-ийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, байгууллагын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, байгаль орчны инженер эсвэл холбогдох чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

  • ХАБЭА-ийн удирдлагын чиглэлээр 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай, үүнээс олон улсын металлын төрлийн уул уурхайн төсөлд менежер болон удирдах албан тушаалд 5 ба түүнээс дээш жил ажилласан байх;

  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ХАБЭА-ийн удирдлагын тогтолцооны талаар бүрэн ойлголттой, орчин үеийн практик арга техникүүдийг эзэмшсэн байх;
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “HSE” сертификаттай бол давуу тал болно;

  • Хүдрийг ил аргаар олборлох болон нуруулдан уусгах технологийн ХАБЭА-ийн удирдлагын чиглэлээр ажилласан туршлагатай, эдгээр технологийн онцгой эрсдэлийг үнэлж, хяналтын арга хэмжээг төлөвлөх чадвартай байх;

  • Төрийн байгууллага болон орон нутгийн байгууллагуудтай ХАБЭА-ийн асуудлаар амжилттай хэлэлцээр хийж, зөвшилцөж байсан туршлагатай байх;

  • Манлайлах болон шийдвэр гаргах өндөр чадвартай, өндөр ачаалалтай нөхцөлд үр дүнтэй ажиллах, онцгой нөхцөл байдалд хямралыг зохицуулах чадвартай байх;

  • Харилцааны өндөр соёлтой, зохицуулах ур чадвартай, олон үндэстнээс бүрдсэн багийг үр дүнтэй удирдан чиглүүлэх чадвартай байх;

  • Монгол болон Англи хэлээр чөлөөтэй ярьж, бичиж, хяналтын байгууллага болон багийн гишүүдтэй мэргэжлийн түвшинд харилцах чадвартай байх.

 

Нэмэлт мэдээлэл

ЭфВиЭсПи ХХК нь Монгол Улсад Уул уурхайн салбарт (алтны орд) ашигт малтмалын эрэл хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд компанийн үйл ажиллагаа өргөжиж байгаатай холбогдуулан ажлын туршлагатай, мэргэжлийн ХАБЭА хариуцсан менежер таныг манай чадварлаг хамт олонтой нэг баг болж ажиллахыг урьж байна.

 

ХАБЭА хариуцсан менежер нь орон нутагт уурхайн ээлжийн хуваарийн дагуу ажиллана.

/Төслийн эхэн үед УБ хотод оффист ажиллах/

 

Шинэ төсөлд өөрийн карьер, ур чадвараа хөгжүүлэх хүсэлтэй таныг урьж байна. 

 

Төслийн талбай: Говь-Алтай аймаг, Алтай сум, Зөөлөн төсөл

 

Сонирхсон ажил горилогч та өөрийн CV-гээ хаягаар ирүүлэх боломжтой.  

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМенежер
ТөрөлЭэлжийн

Холбоо барих

Утас77110567

Зар нийтэлсэн огноо

2025-11-17 09:39

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Talent Acquisition SpecialistЭпирок Монголиа ХХК
2025-11-14
Хүнд машин механизмын цахилгаанчинСаусгоби сэндс ХХК
2025-11-10
Механик (Өрөм)Говь түрүү ХХК
2025-11-06
Шатахууны туслах няравЛЕКС ОЙЛ ХХК
2025-11-20
Гагнуурчин 14х14 ээлжээр ажиллах"АГЛАГ ХАНГАЙН УУЛС" ХХК
2025-11-24
Маркшейдер инженерПүүл Ресурс ХХК
2025-10-30
Хятад хэлний орчуулагч /Бөөрөлжүүт станц/Цэцэнс Майнинг & Энержи ХХК
2025-11-20
ҮЙЛДВЭРИЙН АХЛАХ МЕХАНИКНутгийн Гантиг ХХК
2025-11-24
Реле тохируулга кабель туршигч цахилгаанчинТиТиЖиВиСиӨү ХХК
2025-10-27
ТАЛБАЙН МАСТЕР 14/14ГОВИЙН ШИЛМЭЛ ЗАМ ХХК
2025-11-20
Талбайн менежментЖүнлүшүн
2025-11-25
ХАБЭА-н инженерЖунзэнь ХХК
2025-11-20
ДАМПЫН ОПЕРАТОРАр Асгат Уул ХХК
2025-11-14
Ерөнхий инженер /Газрын тосны салбарт/Синчи Ойл ХХК
2025-11-13
ЗАХИРГААНЫ АЖИЛТАН /ХЯТАД ХЭЛТЭЙ/ROYAL ROAD LLC
2025-10-30
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН /СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ/“КРИСТАЛ ТОП ГРУПП” ХХК
2025-11-10
Тэсэлгээний инженерСпейшл Майнинг Сервис ХХК
2025-11-07
ТосолгоочинЦэцэнс Майнинг & Энержи ХХК
2025-10-29
Бульдозерын операторТиТиЖиВиСиӨү ХХК
2025-11-09
Дотоод хяналт шалгалтын мэргэжилтэнКэй Эй Майнинг ХХК
2025-11-17

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.