ТЕНДЕР ХАРИУЦСАН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дээр зарлагдаж буй компанийн үйл ажиллагаатай холбоотой тендерүүдийн судалгааг тогтмол хийх, бүртгэх, мэдээллэх, ашигт ажиллагааны тооцооллыг хийх;
- Тендерийн материал бүрдүүлэх, тендертэй холбоотой баримт бичиг боловсруулах, илгээх, авах.
- Ажлын тайлан төлөвлөгөө гаргаж, удирдлагад танилцуулах
- Тендер, төсөл хөтөлбөрүүдэд оролцох, материалыг бэлдэх боловсруулах, төслийн үр ашгийг тооцоолох, төсөлд шаардлагатай зах зээлийн судалгааг хийж гүйцэтгэх
- “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуульд нийцүүлэн төслийн мэдээллийг үнэн, зөв гаргаж төслийг амжилттай гүйцэтгэх ажлыг зохицуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Эмх цэгцтэй, хувийн зохион байгуулалт сайтай
- Баримт бичиг, албан бичиг боловсруулах чадвартай
- Багаар ажиллах чадвартай, санаачлагатай, үнэнч шударга зан чанартай
- Төрийн байгууллага, худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байсан бол давуу тал болно
- Тууштай, тогтвор суурьшилтай ажиллах
- Хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалингаар хязгаарлагдахгүй, тендер, борлуулалтын дүнгээс хамааран урамшуулал цалин авах боломжтой
- Ажлын 5 өдөр 09:00-18:00
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.