ЭЭЛЖИЙН СИСТЕМ АДМИН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Сервер компьютерүүдийн аюулгүй байдал хамгаалалт, хэвийн ажилгааг хангах
- Сүлжээний төхөөрөмжүүдийн уялдаа хамаарал, зохион байгуулалт, хурд, найдвартай ажиллагааг хангах
- Сүлжээний төхөөрөмжүүдийн холболт тохиргоог хийх
- АБТ-д заасан бусад чиг үүрэг
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мэдээлэл технологи, сүлжээний инженер, программ хангамжийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан ажлын туршлагатай
- Windows server, Linux/Unix үйлдлийн системүүдэд администратор түвшинд ажиллах чадвартай
- Сервер, Сторэйж төхөөрөмжийн мэдлэгтэй
- Firewall, Switch тохируулах, удирдах чадвартай
- Виртуалчлалын технологиудын талаар мэдлэгтэй
- Судалгаа, шинжилгээ хийх чадвартай
- Сүлжээний чиглэлээр сертификаттай (Cisco, Fortigate . . .) бол ДАВУУ ТАЛ болно
Ээлжийн хуваарь: 7 хоногт 2-3 удаа шөнө, 1-2 удаа өдөр ажиллана.
Нэмэлт мэдээлэл
Манай зүгээс таньд санал болгох хангамж:
- Ажиллахад таатай орчин, өөдрөг үзэлтэй найрсаг хамт олон.
- Мэргэшсэн зэрэгтэй бол зэргийн нэмэгдэл олгодог.
- Ажилчдын эрүүл мэндэд анхаарч бие бялдраа чийрэгжүүлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хөтөлбөртэй
- “Иргэдийн амьдралд илүү ухаалаг, хялбар үйлчилгээг хүргэхийн тулд нийгмийн хариуцлагатай, ил тод байдлыг зарчмаа болгох” эрхэм зорилгоо болгосон манай компани нь монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж ирээдүйг манлайлах залуучууд та бүхнийг НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД урьж байна.
- Анкетандаа өөрийн мэдээллийг үнэн зөв, дэлгэрэнгүй бөглөн илгээнэ үү.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.