- Хүнд механизмын засварчин, гагнуурчин, техникийн машинчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, удирдлагаар хангах
- Албанд ашиглагдаж буй техникийн засвар, үйлчилгээний төлөвлөгөө боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангах
- Хүнд машин механизмын бүрэн бүтэн найдвартай байдал, техникийн цаг ашиглалтыг уртасгах ажлуудыг зохион байгуулах
- Хариуцсан ажилтнуудын цаг ашиглалт, сэлбэг, материал, тос маслын зарцуулалтанд хяналт тавих
- Өөрийн удирдлагад ажиллаж буй ажилтнуудад мэргэжлийн сургалт, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор гадны болон дотоодын сургалт, хөтөлбөрийг зохион байгуулах, санал оруулах
- Техникийн эвдрэл, гэмтлийг оношилж, засварын ажлыг удирдан зохион байгуулах
- Механик инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Ажил үүрэгтэй холбоотой тайлан, мэдээ, ажлын заавар, зааварчилгаа, гарын авлага бэлтгэх, тайлагнах ур чадвартай
- Механик инженерийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Хөдөлгүүрийн асаалтын систем, тахир гол шатуны механизм, гидродамжуулгад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны шаардлага, дүрэм журмыг баримтлан техникийн үзлэг, үйлчилгээ, оношлогоо, засвар хийж тэдгээрийн задаргаа, угсаргаа, суурилуулалт, тохиргоог хийж туршин, зүгшрүүлэх ажлыг бүрэн хийж гүйцэтгэх чадвартай
Уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хувиараар ажиллах боломжтой байх.
Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчтой холбогдох болно.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.