Өмнөговь салбарын захирал
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Компанийн бизнес төлөвлөгөөтэй уялдуулан салбарын удирдлагын хэлтсийн борлуулалтын үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хэлтсийн ажилтнуудыг удирдлагаар хангах, хяналт тавих, даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, хураамжийн орлогыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах, иргэдийн эрэлт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, шинээр нэвтрүүлэх замаар төлөвлөгөө, гүйцэтгэлийг ханган үр ашигтай ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, маркетинг, даатгал, эдийн засаг болон бусад мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Борлуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай
- Даатгалын зах зээл болон өрсөлдөөний талаар мэдлэгтэй, дата дээр ажиллах, судалгаа хийх, өрсөлдөөний тактик боловсруулах чадвартай
- Даатгалын салбарын зохицуулалт, хууль дүрэм, журмыг мөрдөн ажиллах чадвартай
- Хэлцэл хийх чадвартай
Нэмэлт мэдээлэл
Та манай ажилтан болсноор:
- Сурч, хөгжих карьер өсөлт хийх бүрэн боломжтой.
- эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдлэх
- Үндсэн цалин нэмэгдэх нь борлуулалтын урамшуулалтай
- Ажлын цаг: Даваа-Баасан гаригуудад 09.00-18.00 цаг
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарДаатгал
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.