“Миний Дэлгүүр” ХХК-нд ажиллах Эрсдэлийн менежер ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.
Эрсдэлийн менежер нь эрсдэлийн менежмент, ХАБЭА-н ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх холбогдох журам, заавар боловсруулах, хэрэгжүүлэлтийг хянах, тайлагнах, эрсдэл бууруулж, эрсдэлээс хамгаалах төлөвлөгөөний дагуу ажиллана.
Эрсдэлийн менежмент, Хууль эрх зүй Математик загварчлалын чиглэлээр бакалавар түүнээс дээш зэрэгтэй.
Өгөгдлийн шинжилгээ хийх талаар мэдлэг, туршлагатай, Power Bi зэрэг шинжилгээн дээр ажилладаг бол давуу тал болно.
Анализ, дүгнэлт хийж шийдвэр гаргах, багаар хамтран ажиллах, илтгэх тайлагнах чадвартай
Монхангай группийн охин компаниудын нэг болох Миний дэлгүүр ХХК нь Монголдоо анхдагч Дискаунтер форматыг бизнестээ нэвтрүүлэн шинэ менежментээр ажиллаж байна. Миний дэлгүүрийн хамт олон нь байгууллагын үнэт зүйл болох ажилтнууддаа өрсөлдөхүйц цалин урамшуулал олгож, ая тухтай ажлын орчин нөхцөлөөр хангаж, эерэг хандлага, бүтээлч эрмэлзэл, мэдлэг, чадварыг дээшлүүлэх байнгын сургалт, арга хэмжээнд оролцох боломжоор ханган, өсөж дэвших бодлогыг эрхэмлэн ажилладаг Монгол улсын худалдааны салбарын манлайлагч компаниудын нэг билээ.
Манай хамт олны нэг болсноор танд дараах боломжууд нээгдэнэ:
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.