Диспетчер /Нислэгийн хоол үйлдвэрлэл/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Нислэгийн баг болон үйлчлүүлэгчдийн хоолны захиалгыг хянах, баталгаажуулах
- Хоол үйлдвэрлэлийн хэлтэстэй нягт хамтран ажиллаж, чанар, хугацаанд нь хүргэх ажлыг зохицуулах
- Нислэгийн компаниуд, холбогдох алба хэлтэстэй мэдээлэл солилцож, үйл ажиллагааг тасралтгүй явуулах
- Нислэгийн хуваарьт тохируулан хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нислэгийн хоол үйлдвэрлэл, ложистик, хангамжийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
- Хүнсний аюулгүй байдал, хадгалалт, тээвэрлэлтийн мэдлэгтэй
- Харилцааны өндөр ур чадвартай, хурдан шуурхай ажиллах чадвартай
- Багаар болон бие даан ажиллах чадвартай
- Ажлын ачаалал даах чадвартай, зохион байгуулалт сайтай
Нэмэлт мэдээлэл
Ээлжийн диспетчер нь тухайн ээлжийг ахлах ажилтан тул ээлжинд гарч буй ажилчдыг мэдээллээр хангах, хариуцлагатай жижүүрт мэдээлэл дамжуулах, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх үүргийг хүлээн ажиллах тул ажлын дадлага туршлага, хариуцлагатай байдлыг харгалзан үзэж цалинг тохиролцоно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарРесторан, Хоол үйлдвэрлэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.