· Компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд (уурхайн талбайд) ордын эрэл-хайгуул, нарийвчилсан хайгуулын үе шатанд компанийн зүгээс боловсруулсан үйл ажиллагааны болон чанарын стандарт журмын дагуу геологийн өдөр тутмын үйл ажиллагааг хангах, хайгуулын ажлыг гүйцэтгэх, дээжлэлт хийх, өгөгдлийг цуглуулах, боловсруулах, тайлал хийх, тайлагнах болон шууд удирдлагаас хариуцуулсан нэмэлт ажлуудыг гүйцэтгэнэ.
1. Уул уурхайн чиглэлээр их, дээд сургууль төгссөн. Мэргэжлийн дипломтой байх;
2. Хайгуулын өрөмдлөгийн чөмгөн сорьцын бичиглэл, дээжлэлт хийж байсан байх, өгөгдөл боловсруулах чадвартай байх;
3. 3-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх;
4. Зөөлөн ур чадвар эзэмшсэн, хариуцлага хүлээх чадвартай байх;
5. Эв дүйтэй, биеийн хөгжил сайтай, эрүүл мэндийн асуудалгүй байх;
6. Хариуцсан ажлаа түргэн шуурхай гүйцэтгэх чадвартай, хурдтай байх;
7. Нээлттэй, багаар ажиллах чадвартай;
8. Харилцааны болон зөв хандлагатай соёлтой байх;
9. Цагийн менежмент, хувийн зохион байгуулалттай байх;
10. Геологийн мэргэжлийн програм эзэмшсэн, англи хэлний мэдлэгтэй байх;
11. Жолоочийн (B) эрхийн үнэмлэхтэй байх;
Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд Алтны нарийн судлын хүдрийн биетийн далд уурхайд компаниас тогтоосон (20/10) ажил амралтын хувиараар ажиллана;
Зөвхөн анкетын шалгаруулалтаар тэнцсэн ажил горилогчтой утсаар холбогдож ярилцлаганд урина.
Ажлын байр
· Ээлжийн 20/10 хуваариар орон нутагт ажиллана
· Гэрээт (6 сар) ажилтан
Цалин, урамшуулал
· Цалин тохиролцоно
· Эрүүл мэндийн даатгалд хамруулна
· Нийгмийн даатгалд хамруулна
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.