Технологич инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- ОУ-ын болон Монгол улсын стандарт шаардлагад нийцсэн бетон зуурмагийг үйлдвэрлэх
- Бетон зуурмаг үйлдвэрлэхэд шаардлагатай орц нормыг стандарт журмын дагуу тохируулах
- Үйлдвэрлэсэн бетон зуурмагийн бүтэц, шинж чанар шаардагад нийцсэн эсэхэд холбогдох стандарт, турших аргын дагуу туршилтыг үнэн зөв гүйцэтгэж удирдлага ИТА нарыг мэдээллээр хангах,
- Бетон зуурмаг болон түүхий эд материалын чанарын үнэлгээ хийх, хяналт тавих
- Орц нормын өөрчлөлтийг репортыг хянах, өөрчлөлт тохируулга хийх
- Бетон зуурмагт хэрэглэсэн материалын зарцуулалтын тайланд үндэслэн дүгнэлт гаргах, сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах,
- Бетон зуурмагийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг тогтсон хугацаанд хийлгэх бүртгэл хөтлөх
Ажлын байранд тавигдах шаардлага
- ШУТИС-ийн барилгын материалын технологич инженер, Барилгын Технологийн Коллежийг материалын технологич мэргэжлээр төгссөн.
- Мэргэжлээрээ бетон зуурмагийн үйлдвэр болон бетон зуурмагийн үйлдвэрийн лабораторид бетоны инженерээр ажиллаж байсан туршлагатай.
- Хувийн зохион байгуулалт сайтай. Шийдвэр гаргах ур чадвартай
- Багаар ажиллах чадвартай, ёс зүйтэй байх
Нэмэлт мэдээлэл
- Эрч хүчтэй залуу хамт олны халуун дулаан уур амьсгал таныг угтах болно
- Ажилтны амт чанартай өдрийн хоол
- Хуулийн дагуу ээлжийн амралт, илүү цагийн системтэй
- Оны шилдгийн шилдэг ажилтанд авто машин
- Үр бүтээмжтэй 5 жил ажиллаад компанийн хэрэгжүүлж буй төслүүдээс орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах (урьдчилгаагүй хямд үнээр байр захиалах)
- Ажилчдад зориулсан олон нийтийн үйл ажиллагаа/Хаврын аялал, наадам, барилгачдын баяр, Шинэ жил гэх мэт/
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.