1. Мэдээлэл, контент орчуулах
Гадаад эх сурвалжаас (мэдээ, нийтлэл, бичлэг, тайлан, ярилцлага гэх мэт) мэдээлэл орчуулж, Монгол хэлээр үзэгчдэд ойлгомжтой болгоно.
Орчуулгын хэлбэрүүд:
- Дуу хоолой (voice-over)
- Дэд бичвэр (subtitle)
- Мэдээ, нийтлэл (script translation)
2. Редакцийн хяналт тавих
Орчуулсан мэдээ, бичвэрийн үг зүй, найруулга, утга болон үнэн зөв байдлыг шалгах
Хэвлэл мэдээллийн ёс зүй, стандарт-д нийцэж байгаа эсэхийг хянах.
3. Сэтгүүлч, найруулагчтай хамтран ажиллах
Орчуулсан контентыг мэдээний хөтлөгч, найруулагч, зураглаачийн хэрэгцээнд нийцүүлэх.
Заримдаа бичлэгийн дикторын текст эсвэл дэлгэцийн скрипт бэлтгэнэ.
4. Гадаад эх сурвалжийн үнэн зөв байдлыг баталгаажуулах
Худал, ташаа мэдээлэл гарахаас сэргийлнэ.
Контентын найруулга, уран хэллэгийг боловсронгуй болгох
Үзэгчдэд ойлгомжтой, сонирхолтой, дууны өнгө аястай байдлаар найруулж засварлана.
1. Гадаад хэлний мэдлэгтэй бх - Англи, орос, хятад гэх мэт гол хэл дээр чөлөөтэй ойлгож, орчуулга хийх чадвартай байх
2. Монгол хэлний найруулга, үг зүй, мэдээ, ярилцлагын бичвэрийг цэгцтэй, соёлтой найруулах, Сонсгол ба анхаарал төвлөрөл, дуу дүрсний орчуулгад нарийн ялгаа гаргах чадвартай бх
3. Мэдээ, сэтгүүл зүйн мэдрэмжтэй бх, цагийн менежмент, шуурхай мэдээ, хөтөлбөрийн хугацаанд багтах чадвар, видео орчуулгын програмын мэдлэгтэй бх
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.