БАРИЛГЫН ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Ажлын байрны зорилго: Барилгын талбайд ажиллаж байгаа ажилтан, ажилчдын үйл ажиллагааг зохион байгуулах, компанийн барилгыг зургийн дагуу үнэн зөв баригдаж байгаа эсэхийг хянах, ажлын үе, явцыг хянах баримтжуулах, барилгыг ажлыг чанартай гүйцэтгүүлэхэд оршино.
- Барилгын зураг, төсөл, техникийн бусад баримт бичгийг нарийвчлан судалж, ажиллах хүч, материалын нөөц, машин механизм, тээврийн хэрэгслийн хангамж ашиглалт, байршилтын зохистой бүтэц, харилцан уялдаатай ажиллагаанд тулгуурласан, инженерийн бэлтгэлийг ажлын дэс дараалал, технологийн шаардлагад нийцүүлэн хангах.
- Барилгын ажлыг шуурхай төлөвлөлт, ажил хэрэгч удирдлага, зохион байгуулалтаар ханган дотоодын хяналтыг тууштай хэрэгжүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилгын инженер мэргэжилтэй, Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Барилгын талбайн инженерээр 3 жил ажилласан туршлагатай
- ХАБЭА сургалтанд хамрагдсан, удирдах хянах чадвартай
- Хамт олноо манлайлах, удирдан чиглүүлэх арга барилд суралцсан
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Мэргэжлийн түвшинд өсөж хөгжих эрмэлзэлтэй
Нэмэлт мэдээлэл
Шилдэг бүтээн байгуулалтыг хамтдаа хийж, түүгээрээ бахархар хамт олон таныг хүлээж байна.
Zangia Academy-ийн дараах сургалтуудад хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно.
- AutoCAD программын анхан шат
- Excel программын дунд шат
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас88033527, 77555000, 80117000
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.