Ажлын байрны зорилго
Компанийн хэмжээнд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хууль, “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор тэсрэх материал тээвэрлэлтийг зохион байгуулж, хяналт тавих, аливаа болзошгүй осол, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, тэсрэх материал тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах.
Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:
1. Тухайн орон нутагт явах тэсрэх материалын тээвэрлэлтийн маршрут, амрах, хоноглох, холбоо барих газрыг нарийвчлан тогтоож батлуулан мөрдүүлэх; 2. Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг агуулахад буулгах, ачих, тээвэрлэх үеийн аюулгүй байдалд хяналт тавих; 3. Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг зохион байгуулж, тээвэрлэлтэд шаардлагатай тээврийн хэрэгслийн болон хүн хүчний захиалгыг холбогдох газарт өгөх; 4. Тэсрэх материал тээвэрлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, тавигдах шаардлагыг хангаж буй эсэхэд байнга хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөрчлийг засуулахаар холбогдох албан тушаалтанд шаардлага тавих, гэм буруутай ажилтанд хариуцлага тооцуулах санал хүргүүлэх; 5. Вагон, чингэлгээр ирсэн тэсрэх материал хүлээн авах үйл ажиллагаа болон холбогдох бичиг баримтын бүрдүүлэлтэд хяналт тавих; 6. Сар бүрийн эцэст хүлээн авсан ачааны тоо хэмжээ, тээвэрлэлтийн мэдээний тайлан гаргаж тайлагнах 7. Аюултай ачааны ачилт, буулгалтыг зохион байгуулж хяналт тавих; 8. Тээвэрлэлтийн үед шаардлагатай бүртгэл, бичиг баримтыг хөтлөх; 9. Ачааг буулгаж дууссаны дараа вагон хүлээлгэн өгөх бэлтгэлийг ханган холбогдох албан тушаалтанд мэдэгдэх; 10. Шаардлагатай үед төмөр замаар ирсэн тэсрэх материалд гаалийн бүрдүүлэлт хийх; 11. Ачааны сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг шуурхай мэдээлэх; 12. Түүхий эдийн хуваарилалт, бараа материалын эргэлтийг төлөвлөх, агуулахын менежментийг хэрэгжүүлэх 13. Нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангахын тулд агуулахын эргэцийн түвшинг үнэлэх, хянах, холбогдох тайлан мэдээг бэлтгэх |
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.