Авто инженер ажилд авна. 14/14 ээлжээр ажиллах
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Автомашинд үзлэг оношилгоо хийх, эвдрэл гэмтлийг тогтоох, засвар үйлчилгээ хийх
- Уурхайд ашиглагддаг техник, машин механизмууд, төхөөрөмжүүдийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, засвар үйлчилгээ болон бүрэн бүтэн байдал, угсралт суурилуулалт хийх хэлтсийн үйл ажиллагааг удирдлагаар хангаж, зохион байгуулалт хийн ажиллах
- Батлагдсан төлөвлөгөөний дагуу техник, машин механизмууд, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээ, хадгалалт, хамгаалалт, шилжилт хөдөлгөөн үзлэгт оруулах, эвдрэл гарсан тохиолдолд нэн даруй оношлох засварлах болон бусад хэлтэс, байгууллагуудад хүлээлгэн өгөх, авах ажлыг удирдан зохион байгуулах удирдлагаар хангаж хяналт тавьж ажиллах.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбогдох бүхий л хууль, дүрэм, журам, стандарт, хөдөлмөрийн дотоод журам, Ажилтны ёс зүйн дүрэм, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам, бусад журам, зааврын хэрэгжилтийг хэлтсийн хэмжээнд хангуулж ажиллах
- Ажлын байрны тодорхойлолтонд заасан бусад чиг үүрэг
Ажлын байранд тавигдах шаардлага
- Авто механик, инженерээр их, дээд сургууль төгссөн
- Автын механикаар 1-ээс дээш жилийн туршлагатай бол давуу тал болно
- Microsoft Office программуудыг сайтар эзэмшсэн, тайлан төлөвлөгөө боловсруулах чадвартай байх,
- Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх,
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй
- ХАБЭА-н талаар өргөн мэдлэгтэй, ХАБ-ыг мөрдүүлэх, зааварчилгаа өгөх бүрэн чадвар мэдлэгтэй байх,
- Шинэ төгсөгч сургаж авна.
Нэмэлт мэдээлэл
- Уул уурхайн чиглэлээр групп компанийн соёлтой танилцаж, өөрийгөө хөгжүүлж, өсөн дэвших боломжтой.
- 14/14 ээлжээр ажиллана.
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарАвтомашины засвар үйлчилгээ
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.