Нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бараа материалын татан авалт болон худалдан авалтыг тухайн гадаад, дотоод харилцагчийн нэхэмжлэхтэй тулган тоо ширхэгийн хувьд бүрэн гүйцэд ирсэн эсэхэд байнга хяналт тавьж ажиллах
- Бараа материал хүлээн авах хуудас, дараа тайлан болон бусад шаардлагатай материалд тулгуурлан бараа материалын өртөг бодож, Ерөнхий нягтлангаар хянуулах,
- Ерөнхий нягтлан бодогчоор хянагдаж баталгаажуулагдсан бараа бүтээгдэхүүний өртгийг бүртгэлийн мэдээллийн системд оруулах,
- Татан авалттай холбоотой дараа тайлангын тооцоонд хяналт тавих ба мөнгөний илүүдэл дутагдлыг хянах
- Иж бүрэн бөгөөд хүчин төгөлдөр анхан шатны баримтад үндэслэн бараа материалын хөдөлгөөнийг бүртгэлд тусгах, бараа материалын төлвийн өөрчлөлтийг хийх; шатны баримтыг үндэслэн гүйлгээг хийх
- Бараа материалтай холбоотой анхан шатны баримтын бүрдэл, иж бүрэн байдлыг хянаж, сар сараар үдэх, архивлах ажлыг хариуцан гүйцэтгэх,
- Бараа материалтай холбоотой удирдлагаас шаардсан тайлан, мэдээг цаг хугацаанд нь шуурхай, үнэн зөв бэлтгэх, тайлагнах;
- Агуулахын нярвуудын бараа материалын тайланг хянаж шалгах, баталгаажуулах,
- Агуулахад байгаа бараа материалын үлдэгдэлд шинжилгээ хийж удирдлагад танилцуула
- Агуулахын бараа материалд Гүйцэтгэх удирдлагын тушаал, батлагдсан тооллогын удирдамжийн дагуу тооллого хийх, үр дүнг удирдлагад танилцуулах, удирдлагын шийдвэрийн дагуу холбогдох арга хэмжээг авах, бүртгэлд тусгах
- Агуулахын нярвуудын ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавих, удирдлагаар хангах, ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд санал өгөх
- Биет бус болон үндсэн хөрөнгийн худалдан авалттай холбоотой анхан шатны баримтын иж бүрдлийг нягтлан, өртөг тооцох, бүртгэх мөн элэгдэл тооцох, шилжүүлэх, актлах зэргийг цаг тухайд нь бүртгэлд тусгах
Ажлын байранд тавигдах шаардлага
- СЭЗДС, МУИС-г нягтлан бодох бүртгэлээр баклавр зэрэгтэй
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
- ODOO ERP программ дээр ажиллаж байсан бол давуу талтай
- Багаар ажиллах чадвартай, цаг баримталдаг байх
- Суралцах хүсэл эрмэлзлэлтэй
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
- 30-с дээш насны эмэгтэй
Нэмэлт мэдээлэл
- Зөвхөн тавигдах шаардлагад тэнцсэн ажил горилогчийг ярилцлагад дуудна.
- Лавлах зүйл байвал Даваа-Баасан гарагуудад 09:00-17:00 цагт холбогдоно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас9910-3450, 9910-4691, 9910-7514
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.