САНХҮҮГИЙН АУДИТОР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Төсөв, санхүүгийн холбогдолтой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт, гэрээг мөрдөж байгаа байдалд дотоод аудит хийх;
- Компанийн хэмжээнд үүсч буй санхүү, төсөв, хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалтад дотоод аудит, хяналт шалгалт хийх;
- Нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлагналын үнэн зөв, иж бүрэн, бодитой байдалд аудит хийж, холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Мэргэшсэн нягтлан бодогч (CPA), санхүүгийн аудиторын эрхийн гэрчилгээтэй байх,
Татвар, санхүүгийн хууль тогтоомжийг мэддэг байх, татварын мэргэшсэн зөвлөх байвал давуу тал болно
Дотоод аудиторор 3-с доошгүй жил ажилласан байх
Дүн шинжилгээ хийх, асуудлыг олон талаас нь харж, гарц шийдлийг олох илрүүлэх чадвартай байх
Дотоод аудиторын ёс зүйн дүрэмд заасан шаардлагыг хангасан, багаар ажиллах, бүтээлч, идэвх санаачилгатай, харилцааны өндөр соёлтой байх
Нэмэлт мэдээлэл
- Сетунари Групп ХХК-ийн нээлттэй зарлагдсан ажлын байранд анкет илгээснээр Та Өсөн дэвших боломж, Өрсөлдөхүйц цалин урамшуулал, Тогтвортой ажлын байраар бид таныг ханган ажиллахад таатай байна.
- Та өөрийн анкетыг Zangia.mn сайтаар илгээх боломжтой бөгөөд бид зөвхөн ажлын байрны тавигдах шаардлагад нийцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинАхлах мэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.