Зардлын нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Зардлын нэхэмжлэх хүлээн авах, бүртгэх, хуваарилах зардлуудыг хуваарилж бүртгэх, өглөг үүсгэх, гүйцэтгэлд хяналт тавих
- Тайлант хугацаанаас өмнө улирлаар болон жилээр төлөгдөх зардлыг бүртгэх, гэрээ хэлэлцээрт заасан хугацаанд багтаан нэхэмжлэхийг шаардан авч зардлыг тогтмол бүртгэх
- Дараа тооцооны авлага үүсгэх, дараа тооцоог хугацаанд нь иж бүрэн баримтыг үндэслэн хаах
- Дараа тооцооны журмын дагуу сар бүр тогтмол тулгалт хийж цалингийн ахлах нятлан бодогч болон дараа тооцоо хүлээн авсан ажилтанд мэдээлэл өгөх, тайлагнах
- Зардлын нэхэмжлэх ирсэн тухай бүрт төсөвт тусгагдсан эсэхийг шалгаж, холбогдох баримтанд тэмдэглэгээ хийх, нэхэмжилэхийн тооцоололыг шалгах, үнийг шалгах
- Тогтмол болон тогтмол бус зардлын бэлэн, бэлэн бус хэлбэрээр хийгдэх гүйлгээний бүртгэлийг хийх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэл чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Хэрэглээний программууд дээр бүрэн ажиллах чадвартай
- Сэтгэн бодох чадвартай
- Үнэнч шударга, хариуцлагатай
- Суралцах өсөн дэвших хүсэл тэмүүлэлтэй
- Нягтлан бодогчоор 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
Нэмэлт мэдээлэл
-
“Алтан жолоо” групп нь 1992 онд байгуулагдаж байсан бөгөөд одоогийн байдлаар 6 охин компанитай групп компани болон өргөжсөн байна. Манай групп нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай бөгөөд 1500 гаруй Монгол хүнийг ажлын байраар ханган ажилладаг.
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг ТОР-100 аж ахуй нэгжээр 12 дах удаагаа дараалан шалгарч байгаа нь Манай хамт олны нөр их хөдөлмөр, хэрэглэгч худалдан авагчдын маань бидэнд итгэсэн итгэлийн үр дүн юм.
- Бидэнтэй нэгдсэнээр
- Ур чадвар,гүйцэтгэлд суурилсан цалин урамшууллын систем
- Ажлын уян хатан цагийн систем/8:00-17:00, 8:30-17:30, 09:00-18:00 /
- Ажилчдад зориулсан олон нийтийн үйл ажиллагаа/Спорт наадам, Зуны зугаалга, Beer day, Өглөөний уулзалт, Hiking, New year party гэх мэт/
- Тохилог дулаан ажлын орчин/шинэ тохилог оффис/
- Карьер өсөх боломж/Удирдлагын босоо болон хөндлөн бүтцээр албан тушаал дэвших боломж/
- Шилдэг залуу хамт олонд нэгдэх боломжтой юм.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.