ТЕХНИКИЙН СУРГАГЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Сургагч мехник нь борлуулалтын дараах үйлчилгээ хариуцсан хэлтсийн багийн гишүүн болж хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмж, машин механизмын засвар үйлчилгээ, асуудлуудын шийдвэрлэлтийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх.
- Борлуулалтын дараах үйлчилгээ хариуцсан хэлтсийн багийн гишүүдэд ажлын байран дахь сургалтыг явуулах.
- Засварын газарт засвар хийж байгаа хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмж, машин механизмын засвар үйлчилгээнд хяналт тавих, шаардлагатай үед засч залруулах арга хэмжээг яаралтай авах
- Ажлын гүйцэтгэлийг тухайн өдрийн, долоо хоногийн болон сарын засварын төлөвлөлттэй уялдуулах
- Тоног төхөөрөмжийг ажлын байранд суурилуулалт холболт хийхэд шаардлагатай ажлын болон материалын тооцооллыг хийх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Цахилгаан, уул уурхай, хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн инженер, холбогдох бусад мэргэжлээр их дээд сургууль төгссөн
- 3 ба түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай
- Гидравлик, цахилгаан, хийн тоног төхөөрөмжийн ахисан төвшний мэдлэгтэй, тусгай болон оношлогооны багаж хэрэгсэл хэрэглэх, техникийн ном сурах бичиг унших, ойлгох чадвартай
- Техникийн англи хэлний мэдлэгтэй, англи хэлээр харилцан ойлголцох, техникийн ном сурах бичиг унших ойлгох чадвартай
- Жолооны B,C ангилалтай байх
- Шаардлагатай тохиолдолд хөдөө ажиллах боломжтой
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарАвтомашины засвар үйлчилгээ
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.