Цахилгаан, холбоо дохиоллын инженер ажилд авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Цахилгаан, холбоо дохиолол, автомажуулалтын ажлыг батлагдсан зургийн дагуу, төлөвлөсөн хугацаанд норм, норматив, стандартын дагуу гүйцэтгүүлэх
- Зураг төсөл, инженерийн шийдэл тооцоо, техникийн шаардлагуудыг тодорхойлох
- Ажлын, зургийн дагуу ажлын тоо хэмжээ гаргах
- Төслийн холбоо дохиолол, цахилгаан хангамжтай холбоотой бараа материалын тооцоо гарган захиалга өгөх
- Төслийн багийг шаардлагатай мэдээ, мэдээллээр цаг тухайд нь шуурхай хангах
- Төсөл ашиглалтанд оруулахад шаардлагатай баримт бичгийн бүрдлийг хангах
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг
Ажлын байранд тавигдах шаардлага
- Цахилгаан, холбоо дохиолол, автоматикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Тухайн чиглэлээр 3-с дээш жил ажилласан туршлагатай
- Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн программыг бүрэн эзэмшсэн
- Төсөл дээр ажиллаж амжилттай хүлээлгэн өгсөн туршлагатай
- Холбоо дохиолол, цахилгааны орчин үеийн дэвшилтэт технологи, шийдлийн талаар мэдлэгтэй
- Асуудалд дүн шинжилгээ хийж оновчтой шийдвэрлэх чадвартай
- Удирдан зохион байгуулах, бусдад шаардлага тавих чадвартай
Нэмэлт мэдээлэл
- Сар бүрийн хоол, унааны нэмэгдэл
- Ажилтанд зориулсан сургалт хөгжлийн бодлого
- Жилийн эцэст бонус цалин
- Компанийн хөдөлмөрийн дотоод журамд заасан бусад хангамж, тэтгэмж
- Төслийн байршил: Залаат
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.